2025 ОНЫ 08 САРЫН 16, БЯМБА ГАРИГ

Манай цахим хуудсанд тавтай морил!

Манай байгууллагын үйлчилгээтэй холбоотой мэдээллийг дараах холбоосоор хандан орж авна уу!

Агентлагийн мэдээ

ОЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам салбарын хууль эрх зүйн орчны шинэчлэл хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр /2025.08.05/ Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга уулзалт зохион байгууллаа. 
Уулзалтад БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар болон хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүд оролцлоо. 
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн тухай хууль нь 2012 онд батлагдсан, нийт 7 бүлэг, 47 зүйлээс бүрдсэн хууль юм. Өнгөрсөн 13 жилийн хугацаанд тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 13 хууль батлагдсан бөгөөд тэдгээрийн хүрээнд 129 заалтад давхардсан тоогоор 159 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Энэ хууль 471 заалттай хууль тул тус хуулийн заалтын  32.6 хувьд нэмэлт, өөрчлөлт орсон байдаг байна. Гэвч  одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Ойн хууль нь ойн салбарын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн ойн тогтвортой менежментийн бодлогыг урт хугацаанд хэрэгжүүлэх хангалттай эрх зүйн үндсийг бий болгож чадахгүй байгаа юм. 
Иймээс тус хуулийг шинэчлэн найруулах дараах үндэслэл байна гэж үзжээ.
 Үүнд: 
✅Ойн хууль дахь суурь нэр томьёо, ухагдахуун, зарчмууд нь ой судлалын шинжлэх ухааны болон олон улсын агуулгаас хоцорсон тул тэдгээрийг олон улсын жишиг, үндэсний онцлогт нийцүүлэн шинээр болон шинэчлэн томьёолж, ойн салбарын бодлого, үйл ажиллагааг үндэсний хэрэгцээ  шаардлага, олон улсын нийтлэг хандлагад нийцүүлэх;  
✅Таримал ойтой холбоотой эрх зүйн суурь зохицуулалтыг бүрэн гүйцэт тогтоох, тухайлбал таримал ойн төр, орон нутгийн өмчлөл, хувийн өмчлөл болон тэдгээрийн хамгаалалт, таримал ойг ойн санд бүртгэх үндэслэл, журмыг шинээр тодорхойлох, энэ үндсэн дээр таримал ойтой холбоотой үүсэж буй газар эзэмшил, ашиглалт, өмчлөлийн холбоотой эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд эерэг нөлөө буюу ойн хуулийн үзүүлэх үүрэг ролийг бий болгох;
✅Үндэсний болон олон улсын түвшинд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хөгжлийн зорилт тавигдаж, ойд тогтвортой менежмент хэрэгжүүлэх үзэл баримтлалд нэгдсэн. Тухайлбал Монгол Улс Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байна.  Гэвч тэдгээр зорилт, үзэл баримтлалын талаар үндэсний хэмжээнд нэгдсэн итгэл үнэмшил тогтоохуйц зүйл, заалтууд Ойн тухай хуульд байхгүй;
✅Ойн хуулиар зохицуулах харилцааг уг хуулиар зохицуулахгүй, захиргааны хэм хэмжээ тогтоосон актаар зохицуулж ирсэн нь хууль давсан дүрэм, журам бий болгосон тухай эрх бүхий байгууллагаас албан ёсоор дүгнэж, холбогдох эрх зүй актуудыг хүчингүй болгосон тул эдгээр алдааг залруулж хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулж найруулга хийх, хууль ба захиргааны хэм хэмжээ тогтоосон актын зохист харьцааг хангах шаардлагатай болсон.
Ажлын хэсгээс одоо үйлчилж байгаа хуулийн зүйл, заалтын 80 орчим хувь нь ямар нэгэн хэмжээнд нэмэлт, өөрчлөлт орж байгааг онцолсон юм.
2025/08/05
МОНГОЛ-СОЛОНГОСЫН ХАМТАРСАН НОГООН ХЭРЭМ ТӨСЛИЙН 4-Р ШАТНЫ ТӨСЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
✅Монгол Солонгосын хамтарсан “Ногоон Хэрэм” төсөл нь 2006 оны 5-р сард БНСУ болон Монгол Улсын төрийн тэргүүдийн дээд хэмжээний уулзалтаар Монгол Улсын "Ногоон хэрэм" төслийг дэмжихээр харилцан тохиролцож, улмаар БНСУ-ын Ойн агентлаг болон Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсны үндсэн дээр 2007 оны 3-р сард байгуулагдсан засгийн газруудын хоорондын хамтарсан төсөл хэрэгжүүлэх байгууллага юм.
1. 1-р шатны ажил нь  2007 оноос 2016 он хүртэл 10 жилийн турш, Өмнөговь аймгийн Баянзаг, Даланзадгад болон Төв аймгийн Лүн суманд 3046га газарт цөлжилтийн эсрэг ойжуулалтын ажлыг хэрэгжүүлсэн. 
2. 2-р шатны ажил нь 2017 оноос 2021 он хүртэл 5 жилийн турш, Улаанбаатар хотын Дамбадаржаа дахь "Нөхөрлөлийн ой" цэцэрлэгт хүрээлэнгийн 40га газарт хотын ойг бий болгосон. 
3. 3-р шатны ажил нь 2022 оноос 5 жилийн турш хэрэгжих ба одоо 4 дэх жилдээ  Сэлэнгэ аймаг Бугант доройтсон ойн нөхөн сэргээлт болон ой нөхөн сэргээх суурь дэд бүтцийг бий болгох зорилготой бөгөөд Хөвсгөл, Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудад мод үржүүлгийн талбай болон сургалт мэдээллийн төв байгуулах ажил багтаж байна. 
Монгол-Солонгосын хамтарсан ногоон хэрэм төслийн 4-р шатны төслийн төлөвлөгөө боловсруулах уулзалт хийлээ.
2025/08/04
ОЙН НҮҮРСТӨРӨГЧИЙН ТООЦООЛОЛ ХИЙХ, ОРОН НУТГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
✅ЗГХА Ойн газар, Азийн Ойн Хамтын Ажиллагааны Байгууллага (AFoCO), Дэлхийн банкны техникийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Mongolia Green Resilient Landscapes” төслийн хүрээнд 2025 оны 7-р сарын 28-наас 8-р сарын 1-ний өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймгийн Лүн сумын сум дундын ойн анги, Монгол - Солонгосын Ногоон хэрэм төслийн сургалт, судалгааны талбайд “Ойн нүүрстөрөгчийн тооцоолол хийх” сэдвээр 5 өдрийн сургалт зохион байгууллаа.
✅Танхимын сургалтад эхний 2 өдөр БНСУ болон Монгол улсад зохиогдсон өмнөх шатны сургалтад оролцож, сургагч багшаар бэлтгэгдсэн мэргэжилтнүүд “EX-ACT” (Ex-Ante Carbon Balance Tool) хэрэгслийг ашиглах аргачлал, нүүрстөрөгчийн тооцооллын онолын лекцүүдийг оролцогчдод хүргэж,  сайн дурын нүүрстөрөгчийн зах зээлийн талаарх мэдээлэл, оролцооны ач холбогдлын талаар танилцууллаа. Уг хэрэгсэл нь байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг тооцоолох, төслийн нүүрстөрөгчийн баланс болон бусад нөөцийн өөрчлөлтийг үнэлэхэд ашиглагддаг юм.
✅2025.07.30-08.01-ний өдрүүдэд Төв аймгийн Лүн сумын сум дундын ойн анги болон Ногоон хэрэм төслийн судалгааны талбайд ойн нүүрстөрөгчийн хэмжилтийн практик ажил гүйцэтгэн, газрын дээд болон доод биомассын дээж цуглуулж, дата цуглуулалт, тооцооллын арга техникүүдийг туршиж, туршлага хуримтлуулан ажиллалаа. Сургалтын хээрийн хэмжилт судалгааны ажлыг Монгол Улсын Их Сургууль болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүлийн их сургуулийн эрдэмтдийн баг хөтлөн зохион байгууллаа. 
✅Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Төв аймгуудын байгаль орчны газар болон ойн ангийн мэргэжилтнүүд хамрагдсан энэхүү сургалт нь Монгол Улсын ойн тогтвортой менежмент, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, уур амьсгалын өөрчлөлт, нүүрстөрөгчийн зах зээлд оролцох суурийг тавих чухал алхам боллоо.
2025/08/04
АРХАНГАЙ АЙМАГТ ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ТЭМЦЛИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Хайрхан, Жаргалант, Эрдэнэмандал, Хангай зэрэг сумдын ойн санд тархсан ойн хөнөөлт шавжтай сонгомол үйлчилгээт бактерын бэлдмэл ашиглан микробиологийн аргаар үүргийн шүршигч багаж ашиглан ойн хөнөөлт шавжийн тоо толгойг хязгаарлах, тэмцэх ажлыг зохион байгууллаа.
Үүнд: 
1. Батцэнгэл сум-1000га 
2. Эрдэнэмандал сум-4000га
3. Жаргалант сум-2000га 
4. Хайрхан сум-1000га 
5. Өлзийт сум-500га 
6. Хангай сум-500га талбайд тус тус тэмцлийн ажлыг зохион байгууллаа. 
Гүйцэтгэгч байгууллага: Номин хангайн төгөл ХХК
2025/08/04
“Тэрбум мод тарих үндэсний өдөр”-үүд эхэлсэнтэй холбогдуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн санаачилгаар “Хашаандаа таван мод тарья” экологийн аяныг өрнүүлээд байна. 

Уг аян нь орчны бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагууд, Төрийн бус байгууллага, нөхөрлөлүүдийг дэмжих зорилготой юм.

#ХАШААНДАА #ТАВАН #МОД #ТАРИХ #АЯНД #НЭГДЭЭРЭЙ
2025/05/26
ОЮУТАН ЗАЛУУС “ТЭРБУМ МОД – БИДЭНД ХАМААТАЙ” УРИА ДЭВШҮҮЛЭН МОД ТАРИХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

✅Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 болон 9 дүгээр саруудын Бямба, Ням гарагуудыг тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан.

✅SDS оюутны холбоо болон MASS tour ХХК  аяллын компанийн залуус нэгдэн “Инчоны мөрөөдлийн төгөл” цэцэрлэгт хүрээлэнд Шинэс модны 400 гаруй тарьц суулган хөгжилтэй нэг өдрийг өнгөрүүллээ. Залуустаа амжилт хүсье!

✅Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд бүх нийтээр мод, сөөг тарих, арчлан ургуулах үйл хэрэгт идэвхтэй оролцож, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэхийг Монгол Улсын нийт ард иргэд, айл өрх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хөгжлийн түнш байгууллагууд, хандивлагч нартаа уриалж байна.

#тэрбум_мод
#тэрбум_мод_тарих_үндэсний_өдрүүд
#надад_хамаатай
2025/05/25
✅Монгол орны хэмжээнд ой, хээрийн түймрийн эрсдэлийн зураглалыг 2025 оны 4 сарын байдлаар гаргахад нийт нутгийн 29.2% нь бага эрсдэлтэй, 18.4% нь дунд эрсдэлтэй, 12.3% нь өндөр эрсдэлтэй, 9.3% нь нэн өндөр эрсдэлтэй байна.

✅Түймрийн эрсдэлийн зураглалд  2000-2024 онд гарсан ой, хээрийн түймрийн голомтын байршлын тархалт, түймрийн давтамжийн зураглал болон ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэл, газрын бүрхэвчийн зураглал, 2025 оны 4 сарын хуурайшилтын индексийг тооцоолон ашигласан. 

✅Дээр дурдсан үзүүлэлтүүдийг ашиглан хосоор харьцуулах матрицын аргад суурилан түймрийн эрсдэлийн зураглалыг нэгтгэн гаргалаа. 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлалын хэлтэсээс боловсруулав.
2025/05/19
Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар Улсын төсвийн хөрөнгөөр 12000 га талбайд хавар, намар гэсэн 2 үе шаттай тэмцлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөн, хаврын хийж гүйцэтгэх ажил явагдаж байна. 

Үүнд:

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Тариалан сумдын ойн санд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Мөнх жаргалант ой” ХХК нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн нутаг Бургалтай, Цагаан чулуутын бэл гэх зэрэг газрын ойн сангийн 269, 270, 271, 295, 326-р хэсэглэлийг хамруулан ойн сангийн 2000 га талбайд ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 11 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай, тэмцлийн ажилд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжтэйгөөр тэмцэх ажил үргэлжилж байна.

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр, Цагаан-Үүр сумдын ойн санд 2000 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллага эрхтэй “Денс Форист” ХХК 2025 оны 05 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 1, 2-р багийн нутаг Ганц модот, Дээрхийн нуруу гэх газрын ойн санд ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L.) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэй 2 автомашинтай, тэмцлийн ажилд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжтэйгөөр тэмцэх ажил үргэлжилж байна.

- Орон нутгийн зүгээс хяналт тавихаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын орлогч Г.Баярбат, Байгаль хамгаалагч Б.Эрдэнэцэцэг, Цагаан-Үүр сумын “Нарс шинэсэн төгөл” сум дундын ойн ангийн ерөнхий инженер Д.Гэрэлтуяа нар байнгын хяналт тавин ажиллаж байна.

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн Норовлин сумын ойн санд 2500 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Аглаг Ой” ХХК нь тус сумын Бэрх , Баянголын ам, Хар гуя гэх газруудад 2025 оны 05дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L .) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг 10 хүний бүрэлдэхүүнтэй, 2 автомашинтай, тэмцлийн ажилд хэрэглэгдэх багаж тоног төхөөрөмжтэйгөөр тэмцэх ажил үргэлжилж байна.

-  Орон нутгийн зүгээс хяналт тавихаар Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Баярмагнай хяналт тавин ажиллаж байна. 

✅ Ойн хөнөөлт шавжтай өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн Биндэр сумын ойн санд 1500 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Сайхан ойн төлөө” ХХК нь тус сумын ойн сангийн 239, 237, 244, 245, 236-р хэсэглэлийг хамруулан Яргуй хавцал, Төмөртийн хавцал, Тусгалт, Майлант, Шаазгайтын майлант, Майхантын баруун хавцал гэх газруудад 2025 оны 05 сарын 13-аас эхлэн 10 хүний бүрэлдэхүүнтэй тэмцлийн ажил явагдаж байгаа бөгөөд 2 автомашинтай, тэмцлийн ажлаар 319 кг өндөг түүж, устгаад байна. 

✅ Ойн хөнөөлт шавж Өрөөсгөл хүр эрвээхэйн (Lymantria dispar L .) өндөг хусаж цуглуулах механик аргаар тэмцэх ажлыг Хэнтий аймгийн Баян-Адрага сумын ойн санд 1500 га талбайд гүйцэтгэхээр ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй “Хатант форест” ХХК нь сумын ойн сангийн 50, 51, 31, 43, 44-р хэсэглэлийн хамруулан II -р багийн нутаг Шусын гол, Баруун цох, Хар чулуут, Билүүт зэрэг газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тэмцэх ажлыг 8 хүний бүрэлдэхүүнтэй, 1 автомашин, 2 мотоциклтойгоор тэмцэх ажил үргэлжилж байна. 

- Орон нутгийн зүгээс хяналт тавихаар Хэнтий аймгийн Биндэр сумын “Биндэр-Ой” СДОА-н инженер Э.Сайханжаргал, Байгаль хамгаалагч Н.Болор-Эрдэнэ, Баян-Адарга сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Цэрэндулам байнгын хяналт тавин ажиллаж байна.
2025/05/19

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд  Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, орон нутгийн иргэд, төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг нэг дор цуглуулж, судалгаа шинжилгээний үр дүнг танилцуулан, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, дээрх хурлаар хөндөх асуудал, шийдлийн санал боловсруулна.
2024/09/13
2024/09/05
2024/09/04
2024/03/12
Ойн салбарын төр ба хувийн хэвшил болон гадаад хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, боловсрол шинжлэх ухаан, цөлжилт агро ойн аж ахуйн талаарх Ойн I чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт болон өнөөгийн байдлаар тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам, давуу байдал зэргийг хэлэлцэж, шийдвэрлэх зорилготой уг хэлэлцүүлэг танхим болон онлайн оролцогчидтойгоор явагдлаа.
2024/02/23
Монгол орны ойд юу амьдардаг вэ?
Ой бидэнд юу өгдөг вэ?
Ойд юу байдаггүй вэ?
✅Хүүхэд, залууст ойн тухай боловсролыг хөгжөөнт тоглоомоор дамжуулан олгох “Ойчидтой нэг өдөр” өдөрлөгийг Сэлэнгэ аймагт зохион байгуулж, Жавхлант, Ерөө, Мандал сумд, Бугант тосгоны 150 гаруй хүүхэд, залуус хамрагдлаа.
2023/09/14
2023/09/11
🌳Хөвсгөл аймгийн Жаргалант сум 1-р баг Мухар хэмээх газарт ойн хөнөөлт шавжтай агаарын хөлөг ашиглан авиа микробиологийн аргаар тэмцлийн ажил хийгдсэн. Уг ажлын өмнөх болоод тэмцлийн ажил хийгдэж буй үе, тэмцлийн ажлын дараах дахин сэргэсэн байдлыг харьцуулсан фото зургаар хүргэж байна.
2023/08/21

Арга хэмжээ

2025/05/15
Жендерийн үндэсний хорооноос “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аяныг зарласан ЗГХА Ойн газар тус аянд нэгдэж “Хайраа хайрлая, Хандлагаа өөрчилье, Хамтдаа үлгэрлэе” уриаг дэвшүүлэн салбарын манлайлагч эмэгтэйчүүдээс танилцуулж эхэллээ.
2024/04/04
2023/10/03
🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод, бутлаг ургамал тарихаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусган ажиллаж байна.

🌳Энэхүү хөтөлбөрийн хүрээнд төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч байгууллагууд, төрийн захиргааны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд болон иргэд олон нийтийн оролцоог тэгш, хүртээмжтэй хангах, тарьсан модны бүртгэл, тооллогыг үнэн зөв тоолох, мэдээллийг хадгалах, тайлагнах хэрэгцээ шаардлага үүссэн.

🌳Иймд тарьсан мод бүртгэлжүүлэлт, төсөл хөтөлбөр, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, тарьсан модны тайлан бүртгэх зориулалттай https://terbummod.mn/мэдээллийн систем хөгжүүлж байна.

🌳www.terbummod.mn болон Terbummod мобайл аппликейшн хөгжүүлж, үндэсний хөтөлбөрийн мод тарилтын бүртгэл, тарьц суулгацын бүртгэл, аж ахуйн нэгжийн бүртгэлийг стандарт, шаардлагын дагуу бүртгэх, ажлын урсгалыг илүү оновчтой болгох болон нэгдсэн бүртгэл, үнэлгээ, хяналтын тогтолцоог бий болгох туршилтын хувилбарыг нэвтрүүлэх юм.

🌳Энэ нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан модны бүртгэл, төсөл хөтөлбөр, арга хэмжээний үр дүнг олон нийтэд ил тод, эргэх холбоо бүхий мэдээллийн урсгалыг дэмжсэн мэдээллийн систем нэвтрүүлэх ач холбогдолтой.

🌳Системд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь удирдлага, зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцож мод тарьж ургуулж буй төрийн болон аж ахуй нэгж байгууллага иргэдэд www.terbummod.mn-д бүртгүүлж, хамтран ажиллахыг хүсье.
2023/05/30

Нийтлэлийн төрөл

100 жил afoco төсөл Авлигын эсрэг үйл ажиллагаа Агентлагийн мэдээ Ажлын гүйцэтгэл үнэлэх Албан тушаалын тодорхойлолт Арга хэмжээ Аудитын ил тод байдал Видео мэдээ Даргын тушаал шийдвэр Ёс зүй Засгийн Газрын тогтоол, шийдвэр Захирамж Зөвлөмж, зөвлөгөө Зөвлөх үйлчилгээний урилга Илтгэл болон хурлын материал Монгол улсын хууль Нээлттэй ажлын байр Нээлттэй байхаар заасан бусад мэдээлэл Ойн салбарын 100 жилийн чуулган Ойн салбарын үндэсний чуулган Оюуны өмч Өргөдөл гомдлын шийдвэрлэлт Сайдын тушаал шийдвэр Санхүүгийн ил тод байдал Санхүүгийн тайлан Стандарт Сэтгэл ханамжийн судалгаа Тарьц суулгацын нөөц Тарьц суулгацын нөөц 2024 Тарьц суулгацын нөөц 2025 Тендер Тендерийн тайлан Тендерийн урилга Төсөв, санхүүгийн мэдээлэл Төсөл, хөтөлбөр Тусгай зөвшөөрөл Улсын Их Хурлын тогтоол, шийдвэр Үйл ажиллагаа Үйл ажиллагааны тайлан Үйл ажиллагааны төлөвлөгөө Фото мэдээ Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө Хуулийн төсөлд санал авч байна Хүний нөөцийн стратеги төлөвлөгөө Хяналт шинжилгээ үнэлгээ Цахим сэтгүүл

Видео мэдээ

"Ойн салбарын 100" жилийн ойд зориулсан зорилтот нэвтрүүлгийн дугаар-1
Ойн салбарын түүхэн хөгжил, ой гэх тодорхойлолт хэрхэн шинэчлэгдэх шаардлагатай талаар болон мод, сөөгийн онцлог, ялгаа гэсэн сэдвийн хүрээнд ахмад ойн аж ахуйн инженер, Байгаль орчны гавьяат ажилтан, доктор, профессор Д.Энхсайхан оролцлоо.
2024/03/27
Ойн салбарын 100 жилийн ойд зориулсан "Ойн мэргэжилтэн" нэвтрүүлэг дугаар 2
Энэ удаагийн дугаарт Байгаль орчны гавьяат ажилтан, доктор Ц.Банзрагч оролцож, ойн салбарын эрхзүйн түүхэн хөгжил, цаашид анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд ярилцлаа.
2024/03/26
"Ойн салбар 100 жил"-ийн хүрээнд "Ойн мэргэжилтэн" зорилтот нэвтрүүлэгт Академич Ч.Дугаржав гуай оролцож, ойн салбарын түүхэн хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.
2024/03/25
2024/02/28
🌳Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дараах гурван үндсэн зорилгыг дэвшүүлээд байна. Үүнд:
- 2030 он гэхэд 14 сая газрыг улсын тусгай хамгаалалтад авна. Ингэснээр Монгол улсын нийт газар нутгийн 30% хамгаалагдана.
- Улсын тусгай хамгаалалттай бүх газрууд тогтвортой санхүүжилтийн эх үүсвэртэй болно.
- Нийт 3400 сая га газарт 24000-аас доошгүй малчин өрхийг хамруулсан байгалийн баялгийн зохистой ашиглалтыг нэвтрүүлнэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарThe Nature Conservancy in Mongolia
2023/12/08
🌳Ойн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй “Мод үржүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх” чиглэлийн эрх бүхий “Од тоб” ХХК, “Агро форест” ХХК-д иж бүрэн усалгааны систем бүхий 6х20 метрийн хэмжээтэй хүлэмж, гурван төрлийн өрөм бүхий бензин моторт модны нүх ухагч иж бүрэн багаж болон таван морины хүчин чадалтай хөрс сийрүүлэгч төхөөрөмжийг гардуулан өглөө.
🌳Цаашид мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж өгснөөр ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн нөхөн сэргээлтэд шаардлагатай Монгол орны хөрсөнд ургуулсан стандартын шаардлага хангасан тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмэр болно.
🌳Аж ахуйн нэгж, байгууллагууд нь багаж, төхөөрөмжийн дэмжлэг авахдаа тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байх бөгөөд дэмжлэг авсан аж ахуйн нэгж, байгууллагууд нь тарьж ургуулсан тарьц, суулгацын нөөцөөсөө тодорхой тоогоор Ойн газраар дамжуулан ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар мод, сөөгийн тарьц, суулгац нийлүүлэх болзолтойгоор тус арга хэмжээнд хамрагдаж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамТэрбум модМонголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбооАгро форест ХХК
2023/10/30

Цахим сэтгүүл, судалгаа тайлан

2025/05/15
Ойн үрийн байнгын талбай байгуулахад тавигдах ерөнхий шаардлага MNS 6431:2019
2025/05/06
2024/04/22
2023/06/06
Монгол улсын "Ойн тухай" хуулийн 7 зүйлийн 7.2 заалтын дагуу 2020 онд Увс аймаг, Ховд аймаг, Өвөрхангай аймгийн заган ойн санд хийсэн ой зохион байгуулалтын ажлын дүн мэдээг тусгасан улсын ойн сангийн төлөв байдлын шинэчлэгдсэн мэдээллийг албан хэрэгцээнд мөрдүүлэхээр гаргав.
2023/05/25
#Байгаль орчин, аялал жуулчлалын яам #Тэрбум мод #Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар #Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба #Нийслэлийн Байгаль орчны газар
2023/05/19

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 286
ЭНЭ 7 ХОНОГ 5411
ЭНЭ САР 17265
НИЙТ 593742

Холбоо барих

Хаяг:
Төрийн өмчийн II байр, Чингүнжавын гудамж, Баянгол дүүрэг, 2-р хороо

Холбоо барих:
Утасны дугаар: +976-77111180
Цахим шуудан: info@forest.gov.mn

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2025 он.