2024 ОНЫ 10 САРЫН 11, БААСАН ГАРИГ

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ АШИГЛАХ ЖУРАМ

     ЗГХА-Ойн    газарт санал       хүргүүлнэ      9 сарын 05    БОУАӨЯам-д         дүгнэлт      хүргүүлнэ      9 сарын 30 Нөөцөд үндэслэн          тушаал             гарна      10 сарын 05    Самар түүх зөвшөөрөгдсөн         хугацаа Нөөцийг ашиглах       дээд хэмжээ төлбөр хураамж   нөөц ашиглах            бичиг      Болзошгүй зөрчлөөс хэрхэн   сэргийлэх вэ?    зөвшөөрөлгүй ойн дагалт баялаг  түүсэн, бэлтгэсэн         тохиолдолд   Самрын нөөц тогтоох аймгийн  байгаль орчны          газрууд      8 сарын 30

Нөөцөд үндэслэн тушаал гарна /10 сарын 05/


2.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал,  дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно.

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

Самар түүх зөвшөөрөгдсөн хугацаа


3.1.Нөөцийг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар, бусад ойгоос хүснэгт 1-т заасан хэмжээ, зориулалтаар бэлтгэж болно. 

3.4.Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ.

Хүснэгт 1. Нөөцийг ашиглах дээд хэмжээ

Д/д

Нөөцийн төрөл

Бэлтгэх нөөцийн

нэр

Нөөц ашиглалтын зөвшөөрөгдөх хэмжээ

Шинжилгээ, судалгааны зориулалтаар

/1 удаа/

Ахуйн зориулалтаар

/1 удаа/

Нийт нөөцөөс үйлдвэрлэлийн зориулалтаар

/бэлтгэх хувь/

1

Давирхай

5 кг

10 кг

 -

2

Модны холтос, үйс, /хатсан, унасан модноос ашиглана./

10 кг

15 кг

 -

3

Хөвхөн

5 кг

10 кг

 -

4

Хусны шүүс

3 л

5 л

 -

5

Хуш модны самар

10 кг

50 кг

<60%

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

Нөөцийг ашиглах дээд хэмжээ


3.1.Нөөцийг Улсын тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар, бусад ойгоос хүснэгт 1-т заасан хэмжээ, зориулалтаар бэлтгэж болно.  

 

Хүснэгт 1. Нөөцийг ашиглах дээд хэмжээ

Д/д

Нөөцийн төрөл

Бэлтгэх нөөцийн

нэр

Нөөц ашиглалтын зөвшөөрөгдөх хэмжээ

Шинжилгээ, судалгааны зориулалтаар

/1 удаа/

Ахуйн зориулалтаар

/1 удаа/

Нийт нөөцөөс үйлдвэрлэлийн зориулалтаар

/бэлтгэх хувь/

1

Давирхай

5 кг

10 кг

 -

2

Модны холтос, үйс, /хатсан, унасан модноос ашиглана./

10 кг

15 кг

 -

3

Хөвхөн

5 кг

10 кг

 -

4

Хусны шүүс

3 л

5 л

 -

5

Хуш модны самар

10 кг

50 кг

<60%

 

ДӨРӨВ. НӨӨЦИЙГ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ

ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАХ

 

4.1.Нөөцийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дуудлага худалдааг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.29-д заасны дагуу тухайн ойн анги, эсхүл тухайн нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч зохион байгуулна.

 

4.2.Ойн анги нь энэ журмын 2.4-т заасан үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцийн дээд хэмжээнд багтаан дуудлага худалдаанд оруулах хуш модны самрын нөөцийн хэмжээг дор дурдсанаар багцална:
 

Хүснэгт 2. Нөөцийг багцлах хэмжээ, эзлэх хувь
 

Нөөцийг багцлах хэмжээ (кг)

Тухайн сумын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нөөцөд багцийн эзлэх хувь

1.

30,000 хүртэл

20

2.

30,001 - 60,000

20

3.

60,001 – 90,000

30

4.

90,001-ээс дээш

30

 

 

4.3.Дуудлага худалдааг энэ журмын 2.4-т заасан шийдвэр гарснаас 7 хоногийн дотор олон нийтэд нээлттэй мэдээлж, 15 хоногийн дотор цахим хэлбэрээр зохион байгуулна.

 

4.4.Нөөцийг бэлтгэх талбайн зураглалыг энэ журмын 4.2-т заасан багц тус бүрээр гаргасан байна.

 

4.5.Дуудлага худалдаанд Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хуулийн этгээд оролцоно.

 

4.6.Дуудлага худалдааны босго үнийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын баталсан ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөрийн хэмжээний 50 хувиар тооцно.

 

4.7.Дуудлага худалдаанд оролцогч нь дуудлага худалдаа эхлэх босго үнийн 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчинг дуудлага худалдаа эхлэхээс 24 цагийн өмнө холбогдох дансанд байршуулна.

 

4.8.Дэнчин төлж бүртгүүлсэн хуулийн этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч дуудлага худалдаанд оролцоно.

 

4.9.Анхны үнийн санал гарснаар дуудлага худалдааг эхэлсэнд тооцох ба дуудлага худалдаа зохион байгуулагч нь сүүлийн үнэ хэлэхийг зарласнаар дуудлага худалдааг дуусгавар болгож ялагчийг зарлана.  

4.10.Дуудлага худалдааг өсгөх үнийн дүнг босго үнээс 30 хувиас хэтрэхгүй.

 

4.11.Дуудлага худалдааны ялагч нь дуудлага худалдаанд ялсан үнийг 72 цагийн дотор холбогдох дансанд бүрэн төлсний дараа зохион байгуулагч ялагчийг баталгаажуулсан шийдвэр гаргана.

 

4.12.Энэ журмын 4.11-т заасан хугацаанд дуудлага худалдааны төлбөрийг бүрэн төлөөгүй бол дэнчинг улсын орлого болгож, дуудлага худалдааны дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээдэд санал тавина.  

 

4.13.Энэ журмын 4.11-т заасан төлбөрийг төлөхөд дуудлага худалдаанд оролцохдоо урьдчилан төлсөн дэнчинг үнийн дүнд оруулж тооцно.

 

4.14.Дуудлага худалдааг зохион байгуулагч дуудлага худалдааны явцад тэмдэглэл үйлдэж, дуудүрсний бичлэгээр баталгаажуулна. Оролцогчид болон зохион байгуулагч талын төлөөлөл тэмдэглэлд гарын үсэг зурна.

 

4.15.Дуудлага худалдаанд оролцогчид тэмдэглэлд үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан тохиолдолд дэнчингээ алдана.

 

4.16.Дуудлага худалдаанд оролцоогүй, эсхүл оролцсон боловч ялаагүй этгээдэд дэнчинг буцаан олгоно.

 

4.17.Дуудлага худалдааны ялагч төлбөрөө төлөөгүй бөгөөд энэ журмын 4.11-т заасан дараагийн өндөр үнийн санал гаргасан этгээд татгалзсан, дуудлага худалдаанд нэгээс дээш тооны оролцогч оролцоогүй тохиолдолд хоёр дахь дуудлага худалдааг зохион байгуулна.

 

4.18.Дуудлага худалдаанаас олсон нийт орлогын 50 хувийг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлнэ. 

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

Төлбөр хураамж нөөц ашиглах бичиг


38.3.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойн дагалт баялгийг төлбөртэйгөөр ашиглана.

40 дүгээр зүйл. Төлбөр, хураамж

40.1.Ойн баялгийн нөөц ашигласны төлбөрт ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны, ойн дагалт баялгийн нөөц ашигласны төлбөр хамаарна.
40.2.Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасны дагуу дараах хураамж төлнө:
        40.2.1.ойн мэргэжлийн байгууллагын эрх олгосны;
        40.2.2.ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны;
        40.2.3.бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгосны.
40.3.Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлбөр, хураамж, түүнчлэн хууль бусаар бэлтгэж хураалгасан мод, модон материал, ойн дагалт баялгийг борлуулсны орлого, энэ хуулийн 42.1-д заасан нөхөн төлбөрийг хуульд заасны дагуу төсөвт оруулна.
40.4.Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлбөр, хураамжийн хэмжээг тогтоох, чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг холбогдох хуулиар зохицуулна.
40.5.Ойн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ болон ойн мэргэжлийн байгууллагын эрх авсан этгээд уг эрхийн бичиг болон гэрчилгээний үнийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.1-д заасан Байгаль орчин, уур амьсгалын санд төлнө.
 

Болзошгүй зөрчлөөс хэрхэн сэргийлэх вэ?


Ойн дагалдах баялгийг зөвшөөрсөн хугацаанд түүж бэлтгэх, холбогдох төлбөр хураамжыг төлж, түүх хэмжээнээс хэтрүүлэхгүй байх.

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

Зөвшөөрөлгүй ойн дагалдах баялаг түүсэн, бэлтгэсэн тохиолдолд


Ойн тухай хуулийн,  Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд Эрүүгийн хууль -24.8 дугаар зүйл.Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх

 

1.Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Зөрчлийн тухай хуульд/ БАЙГАЛЬ ОРЧИН, АМЬТАН, УРГАМЛЫГ ХАМГААЛАХ ЖУРМЫН ЭСРЭГ ЗӨРЧИЛ 7.9 дүгээр зүйл. Ойн тухай хууль зөрчих 1.3өвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг бэлтгэсэн бол зөрчил үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

 

6.Ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, бэлтгэсэн бол хэмжээнээс хэтрүүлэн бэлтгэсэн эд зүйлийг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./ заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Самрын нөөц тогтоох аймгийн байгаль, орчны газрууд /8 сарын 30/


ХОЁР. НӨӨЦ ТОГТООХ

 

 2.1.Ойн анги нь холбогдох шинжлэх ухааны байгууллагаулсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан өөрийн хариуцсан сумдын ойн сан дахь нөөцийг баталсан аргачлалын дагуу хэсэглэл, ялгарал тус бүрээр тодорхойлж, ургацын мэдээ, дүгнэлтийг аймаг, нийслэлийн Байгаль орчны газарт 08 дугаар сарын 30-ны өдрийн дотор энэхүү журмын нэгдүгээр хавсралтад заасны дагуу  Үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх нөөцийг тогтоосон баримт бичгийг үйлдэн хүргүүлнэ.  

 

  2.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нөөцийг ахуйн, үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх саналаа Ойн ангиас судлан тогтоосон ургацын мэдээ, Байгаль орчны газрын дүгнэлтийн хамт Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ.  

 

 2.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аймаг, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн санал, ургацын мэдээнд холбогдох эрдэм, шинжилгээний болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хяналтын судалгаа хийж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх санал, дүгнэлтийг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр гарган тухайн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.  

 

 2.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал,  дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно.

ЗГХА-Ойн газарт санал хүргүүлэх /09 сарын 05/


2.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн санал,  дүгнэлтийг үндэслэн ойн дагалт баялгийг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дээд хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр тухайн оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор тогтооно.

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

БОУАӨЯам-д дүгнэлт хүргүүлнэ /09 сарын 30/


2.3.Ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Аймаг, Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн санал, ургацын мэдээнд холбогдох эрдэм, шинжилгээний болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хяналтын судалгаа хийж, ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх санал, дүгнэлтийг аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрээр гарган тухайн оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

 

ОЙН ДАГАЛТ БАЯЛГИЙГ ХАМГААЛАХ, ЗОХИСТОЙ

АШИГЛАХ ЖУРАМ

САНАЛ ХҮСЭЛТ

САЙТЫН ХАНДАЛТ

Хугацаа Хандалтын тоо
ӨНӨӨДӨР 917
ЭНЭ 7 ХОНОГ 5242
ЭНЭ САР 11547
НИЙТ 248638

Холбоо барих

Хаяг:
Төрийн өмчийн II байр, Чингүнжавын гудамж, Баянгол дүүрэг, 2-р хороо

Холбоо барих:
Утасны дугаар: +976-77111180
Цахим шуудан: info@forest.gov.mn

Сэтгэл ханамжийн судалгаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2024 он.